ХАРХОРИН СУМ ДАХЬ “ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хархорин суманд үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг дээшлүүлэх, хууль, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангахад төрийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ХАРХОРИН СУМ ДАХЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” нэгдсэн зөвлөгөөнийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд дараах зарим хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд:

  1. Эрх зүйн хэм хэмжээний зөрүүтэй ойлголтыг арилгах
  2. Удирдлага, зохион байгуулалт хамтын ажиллагааг дээшлүүлэх

Дээрх асуудлуудыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэсэн тохиолдод хууль, шүүхийн шийдвэрийн хэрэгжилт бүрэн хангагдаж төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай явагдах нөхцөл боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсон.

IMG_8889IMG_8861

Зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, Сум дундын прокурорын газар, Сум дундын Цагдаагийн хэлтэс болон тус ангийн нийт 47 алба хаагч хамрагдлаа.

IMG_8891IMG_9306

Хэлэлцүүлэгийн үеэр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Дулмаа “Шүүн таслах үйл ажиллагаа”, Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Баасандорж “2018 оны хийсэн ажлын тайлан, өмнөх зөвлөгөөнөөс хойш хийж гүйцэтгэсэн ажил”, хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ч.Батзориг “Хорих болон Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудал”, хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Д.Бат-Өлзий “Мөрдөн байцаах ажиллагааны тоо, чанар, анхаарах асуудал”, Цагдан хорих байрны дарга, хошууч А.Гантулга “Цагдан хорих байрны үйл ажиллагаа”, тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Замбага “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал”, Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хурандаа Ч.Хүрэлбаатар “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэсэн.

IMG_8833IMG_8832

Зөвөлгөөний хүрээнд оролцогч байгууллагуудын дунд зохион байгуулсан “Бооцоот” буудлагын тэмцээнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Х.Түмэнбаяр тэргүүн байрт шалгарлаа.

IMG_8992 IMG_8922

Scroll To Top