АЛБА ХААГЧДЫГ СУВИЛАЛД АМРААЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, дархлаах сайжруулах зорилгоор тус ангийн эмэгтэй алба хаагчдыг 2 ээлжээр тус бүр 5 хоног Ананд Хужирт рашаан сувилалд рашаан эмчилгээ, шавар эмчилгээ, физик эмчилгээ, бариа засал зэрэг дархлаа сэргээх дэмжих эмчилгээ хийлгэн сувилуулан амраалаа.  

Алба хаагчид сувилалд амрах болон ирэхдээ Шинэ коронавирусийн халвар “Ковид-19” халварт өвчлөлөөс урьдчилан сэргийлж Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг мөрдөн  “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлж PCR-ын шинжилгээнд хамрууллаа.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button