Гар урлалын бүтээлийн захиалга байнга авна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүжигч нарын хийсэн гар урлалын бүтээлийг танилцуулж байна. Үүнд: Чулуун шигтгээтэй, бүрэн сийлбэр, тоногтой авдар 3 ширхэг, хүннү ширмэл ширдэг

  1. Чулуун шигтгээтэй, бүрэн сийлбэр, тоногтой өндөр 70 см, урт 80 см, өргөн 45 см хэмжээтэй 2 хос авдар:
  2. Чулуун шигтгээтэй, бүрэн сийлбэр, тоногтой өндөр 60 см, урт 130 см, өргөн 45 см хэмжээтэй 1 ширхэг авдар.

Уг авдрыг хуш модоор урлаж их биен дээр гараар түмэн насан хээ сийлж, чүнчигноров, мана, гантиг, цагаан шүр болон ногоон хаш чулуугаар шигтгээ чимэглэл хийж, гараар луун хээ цохисон 28 ширхэг гуулин тоног тус тус суулгаж, хос авдрын таган дээр арслан, голын авдрын таган жаргалын 8 морь сийлж тосон будгаар өнгө ялгаж будсан авдрын их биеийг улаан хүрэн өнгө гаргаж лакадсан гар аргаар хийсэн бүтээл юм.

Хүннү ширмэл ширдэг нь 3 метрийн диаметртэй дугуй хэлбэртэй, хонины ноосыг гар аргаар боловсруулан будганд оруулж тэмээний ноос болон хонины ноосыг ээрч, дүрсийг өнгийн ноосоор эсгий хийж, ширж бүтээсэн. Ширдэгний захыг зээглэн, зуйван дөрвөлжин хээгээр ширж эмжсэн, эмжээр дотор хүрээний хооронд ноцолдож буй хос амьтад болон ургаа модны дүрсийг өнгийн утсаар зээглэн хатгаж, ширдэгний гол хэсгийг хонины ноосон утсаар усан хаялага хээг ширсэн, голыг усан хаялага хээг тойруулаад зээглэсэн хүрээ хийж хүрээн дотроо улаан, цэнхэр, шар, цагаан, хөх өнгийн эсгийн дээр дөрвөлжин, чагтан, тоонолжин, бариултай тал дугуй зэрэг дүрсүүдийг солбиулан тэмээний ноосон ээрсэн утсаар ширж бүтээсэн.

Цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан хоригдлын гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргаж зах зээлд борлуулахаар гутал, олбог, ширдэг, суудлын ширмэл бүрээс зэргийг гар аргаар үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа тул сонирхсон иргэд, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллана.

Холбоо барих утас: Эдийн засагч 88619292

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button