МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ТАСАГ ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол цэргийн өдрийг угтан Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.

Марш тактикийн тэмцээн:

  1. Банзан саад
  2. Саадтай зурвас
  3. Тэмээн шат
  4. Бандан саад
  5. “Марш” гүйлт
  6. Буу задаргаа, угсаргаа
  7. Гранат шидэлт гэх мэт төрлүүдээр явагдлаа.

Марш тактикийн тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд алба хаагчдаас цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадварыг шаардсан, аливаа бэрхшээлийг даван туулах, өөрийгөө удирдан захирах арга барилыг эзэмшүүлдэг ач холбогдолтой юм.

Энэ удаагийн тэмцээнд 5 баг өрсөлдөж төлөөлөгч, ахлах дэслэгч Г.Түвшинтөр ахлагчтай конторын алба хаагчид I байр, ахлах дэслэгч Х.Түмэнцогт дарга ээлжийн бүрэлдэхүүн II байрыг тус тус эзэллээ.

Зохион байгууллагчийн нэрэмжит тусгай шагналыг хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ж.Бүрэнтөгсд олгов.

IMG_9924IMG_9975

IMG_0021IMG_0041

IMG_0027IMG_0051

Scroll To Top