“СҮҮН СЭТГЭЛ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН, “ТЭНГЭРЛЭГ БҮСГҮЙ” СЭДЭВТ ШҮЛЭГ БИЧИХ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ДҮГНЭЛЭЭ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгэм, сэтгэл зүйн нэгж нь хүмүүжигчдийн сэтгэл зүйг эерэг зүйлд чиглүүлэх, тэдний хүсэл, сонирхолд нь үндэслэн эерэг зан үйлд төлөвшүүлэх, урлагийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, хүмүүжлийн нийгэмшүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу шат дараатай зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал:

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж нийт хүмүүжигч нарын дунд хайртай ээждээ, эхнэртээ, охиндоо, эгчдээ зориулан “Сүүн сэтгэл” сэдэвт гар зургийн уралдаан, “Тэнгэрлэг бүсгүй” сэдэвт шүлэг бичих уралдааныг зохион байгуулж, дүгнэлээ. Уралдаанд идэвх санаачлага гарган, тэргүүн байр /1, 2, 3-р/-т шалгарсан хүмүүжигч нарыг тус тус шагнаж урамшууллаа.

k1k2

Мөн нийгэм, сэтгэл зүйн нэгж нь хүмүүжигч нарын дунд “Хайр булаам бүсгүй” урлагийн тоглолтыг бэлтгэн тус хорих ангийн нийт эмэгтэй алба хаагчдад болон хүмүүжигч нарт толилууллаа.

k3k4

03 дугаар сарын 08-ны өдөр нийт хүмүүжигч нартаа “Эхийн хайр” сэдэвт видео лекц явуулан, тэднийг ээждээ болон эхнэртээ, эгчдээ утсаар мэндчилгээ дэвшүүлэх боломж олгох зэрэг ажлыг зохион байгуулсан нь нийт хүмүүжигч нарын сэтгэлд хүрсэн арга хэмжээ боллоо.

k5k6

Scroll To Top