БИД-АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус ангийн эцэг эхийн зөвлөлөөс Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ангийн даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/39 дүгээр тушаалын дагуу “Бид-Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр алба хаагчдын зүгээс гэр бүл, хүүхдүүддээ урлагийн мэндчилгээ хүргэж, алба хаагчдын дундаас

Тоо бүртгэлийн байцаагч, ахлах дэслэгч Б.Амарбаясгалан, шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Э.Саруулзаяа

Жолооч, дэд ахлагч С.Гарьд, холбоочин, ахлах ахлагч Р.Эрдэнэцэцэг

Төлөөлөгч, ахлах дэслэгч Г.Түвшинтөр

Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ч.Ганбаатар

Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Г.Түмэнбаяр нарын 5 гэр бүлийг “Тэргүүний үлгэр жишээ гэр бүл”-ээр шалгаруулж өргөмжлөл, нэг толгой хонь, гэр бүлийн зургааг шагнаж урамшуулсан.

Алба хаагчдын хүүхдүүдийн дунд 4 насны ангилалаар гар зургийн уралдаан зохион байгуулж, эхний 1-3 дугаар байранд шалгарсан 12 хүүхдийг “Өргөмжлөл” гарын бэлэгээр шагнаж урамшууллаа.

Хархорин сумын таеквондогийн клүбын шигшээ багийн тамирчин сурагчид үзүүлэх тоглолт хийсэн. Үзүүлэх тоглолтонд Монгол Улсын 2 удаагийн аварга, аймгийн 5 удаагийн аварга 9 дүгээр ангийн сурагч Батжаргалын Хонгорзул, Монгол Улсын 1 удаагийн аварга 5 дугаар ангийн сурагч Цогбаярын Эрхэм нар оролцсон.

Өдөрлөгийн арга хэмжээнд 48 алба хаагч гэр бүлийн хамт, нийт 85 хүүхэд, алба хаагчдын гэр бүлийн 37 нөхөр, эхнэр оролцсон нь алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлийн гишүүдтэй танилцах, халуун дулаан уур амьсгалыг бүрүүлсэн байгууллагын үйл ажиллагааг гэр бүлийн гишүүдэд танилцуулсан арга хэмжээ боллоо.

Scroll To Top