АЛБА ХААГЧДЫН МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ангийн даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/38 дугаар “Алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалт зохион байгуулах тухай” тушаалын дагуу комисс томилж 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/178 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын дагуу зохион байгуулан ажиллалаа.

Онолын мэдлэгийг үнэлэхдээ хууль эрх зүйн мэдлэг 50 оноо, монгол хэл 10, гадаад хэл 10, архив, албан хэрэг хөтлөлт 20, оюун ухаан сэтгэн бодох чадвар 10 нийт 100 онооны 50 тестээр шалгалтыг зохион байгуулсан.

Албаны бэлэн байдлыг үнэлэхдээ алба хаагчийн албаны бэлэн байдал, цэргийн хувцасны жигдрэлт, аранзны бүрдэл, жагсаалын бэлтгэл элементүүд, жагсаалын дүрмийн асуулт, буу задлах, угсрах ажиллагаар дүгнэсэн .

Алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийн нормативыг хүйсийн болон насны ангиллаар хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа гэсэн үзүүлэлтийн түвшинг тогтоох зорилгоор 3000 метрийн гүйлт, гар дээр суниалт, гэдэсний таталт, цогцолбор гэсэн үндсэн 4 хэсгийг шалгуур болгон дүгнэлээ.

Тус ангийн хэмжээнд албан хаагчийг бүрэн хамруулан шалгалт авч 2018-2019 оны албаны сургалтын амжилт 100% чанар 81,33% үнэлэгдлээ. Нийт алба хаагчиддаа ажлын өндөр амжилт хүсье.

Scroll To Top