ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ӨДӨР

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын дагуу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө батлан дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар албан даалгаврын хүрээнд тус байгууллагын ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, 85-аас дээш настай В.Дашдорж, Х.Намхай, С.Гончигсүрэн нарын 3 ахмад настны хөдөлмөр алдарыг тэмдэглэх арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд тус ангийн “Орхон” амралтын газар зохион байгууллаа.

-Хөдөлмөр алдарыг тэмдэглэн өнгөрүүлэх, ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд нийт 68 ахмад настан хамрагдаж байгууллагын туганд хүндэтгэл үзүүлэн, ахмад, дунд, залуу үеийн уулзалт ярилцлага хийж дурсгалын зураг авахуулсан.

-Ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний хүрээнд хоригдлын амьдралын бүс дэх соёлын төвд урлагийн тоглолт, хоригдлын гар урлалын бүтээлээр үзэсгэлэн зохион байгуулж хүрэлцэн ирсэн ахмадуудын дунд 10 азтан шалгаруулж гар урлалын бүтээлийн дээжээс бэлэг барьсан.

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэн сайн мэдэх вэ” сэдэвт мэдлэг сорих тэмцээнийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж тэмцээнд сэтгэл зүйч, хошууч П.Болдбаатар ахлагчтай “Сүлд” баг нэгдүгээр байр, 65 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч У.Лхагважав ахлагчтай “Шонхор” баг хоёрдугаар байр, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Батбаяр ахлагчтай “Капитан” баг гуравдугаар байрыг тус тус эзэлж тус ангийн хоригдлын гар урлалын бүтээгдэхүүнээр шагнаж урамшууллаа. 

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хархорин сумын “Солонго” хүүхэд хамгааллын төвийн сургуулийн насны 11 хүүхдэд хичээлийн хэрэглэл, сургуулийн өмнөх насны 2 хүүдэд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр бэлэг барьлаа.

2019 оны 08 дугаар сарын 01-ээс 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд Хөвсгөл дайлайн аялалд 15 алба хаагч, 08 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үүд хот, Итгэлт хамба, Байгал далайн чиглэлд 9 алба хаагчийг тус тус аялууллаа.

Scroll To Top