ТЭТГЭВЭРТ ГАРСАН АЛБА ХААГЧИДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын дагуу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”, алба хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажлын хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус ангийн ахлагчийн зөвлөлөөс алба хаагчдын дунд “Адуучин” тэмцээнийг Орхон амралтын газар зохион байгуулж 2019 онд цэргийн бүрэн тэтгэвэрт гаргасан сэтгэл зүйч, хошууч П.Болдбаатар, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ч.Мөнх-Очир, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ё.Нэргүй, холбоочин ахлах ахлагч Б.Мөнхбаяр нарт хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

Scroll To Top