АДУУЧИН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын дагуу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”, алба хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажлын хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Орхон амралтын газар тус ангийн ахлагчийн зөвлөлөөс алба хаагчдын дунд “Адуучин” тэмцээнийг морь бугуйлдах, морь уураглах, гүү саах, унага уралдуулах, хүчит бөхийн барилдаан, айраг уух, караоке, монгол үндэсний хувцас, шагай шүүрэх, 4 орны хоолоор ширээ засах зэрэг төрлүүдээр зохион байгуулсан нь үндэсний өв соёлоо дээдлэх ач холбогдолтой тэмцээн болж өнгөрлөө.

Scroll To Top