АЛДРЫН БУЛАН /МУЗЕЙ/ БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Анги байгууллагуудад музей /алдрын булан/ байгуулах тухай 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Тухайн анги үүсэн байгуулагдсан, өөрчлөн зохион байгуулсан талаарх эрх бүхий байгууллагын тушаал шийдвэрийг хуулбарлан байрлуулж, “Үүсэл хөгжил, түүхэн амжилт, “Бидний бахархал”, “Соёл, урлаг, спорт” “”Бидний амжилт, бидний бахархал” зэрэг буланг тохижуулсан.

Музей /алдрын булан/-ын хувцас эд зүйлийн үзмэрийн хэсэгт ангийн дарга, хурандаа Д.Нэргүй, дэд дарга, дэд хурандаа Я.Донров, их эмч, хошууч Н.Шагдарсүрэн, сурган хүмүүжүүлэгч, ахмад Д.Пагмажав, хянагч, ахлах ахлагч Д.Хэнмэдэхэв, хянагч, ахлах ахлагч Т.Ганбаатар, тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Замбага нарын өмнө өмсөж хэрэглэж байсан хувцас хэрэглэлийг байрлуулсан.

Өмнө эдэлж хэрэглэж байсан үе үеийн эд зүйлд хурандаа Ч.Хүрэлбаатарын хэрэглэж байсан бичгийн машин, боловсон хүчин, бэлтгэл дэд хурандаа Д.Бүд, барилгын техникч, хошууч  Б.Смирнова нарын барилгын дуран, их эмч, хошууч Н.Шагдарсүрэнгийн телефон аппарат болон  төвийн болон буурлын хэсэгт ашиглаж байсан холбооны хэрэгсэл, 1980 оноос хойш ашиглаж байсан соёл урлагийн тоглолтын хувцас, хөгжмийн зэмсэг зэргийг байрлууллаа.

 1994 онд мужаан цехийн мастер, ахлах ахлагч Д.Аюушийн хийсэн иж бүрэн эрээн гэр, тус ангийн болон уулын хэсгийн гуалин тээврийн макет, хоригдлын гар урлалын бүтээл зэргээс гадна хоригдлын зүгээс гэмт үйлдэл, зөрчилд ашигладаг байсан зэвсэг хэрэглэлийг цаашид анхаарч урьдчилан сэргийлэх зорилгоор хутга, зүсэгч, куп, шивээсний машин зэргийг байрлуулсан.

Тус ангийн түүхэн үйл явдал, амжилт бүтээл, хөгжил дэвшил, үе үеийн удирдлага, тэргүүний алба хаагчдын талаар фото зургаар тус тус байрлуулсан .

Scroll To Top