АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ИРГЭД СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчаар Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан шаардлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон журам, эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, арван найман насанд хүрсэн, дээд боловсролтой, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэнийг авч ажиллуулна. 

Жич: Өмнө ажиллаж байсан байгууллага, сурч байсан сургуулийн тодорхойлолт, тушаалын хуулбар, ажил мэргэжил, ур чадвар, зэргийн үнэмлэхтэй бол нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГАД АЖИЛД ОРОХ ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

3.1. Анх ажилд орох иргэн дараах баримт бичиг бүрдүүлнэ.

3.1.1 Ажилд орохыг хүссэн өргөдөл

3.1.2. Намтар /өөрийн, төрсөн эцэг, төрсөн эх, хадам эцэг, хадам эх, эхнэр/ Төрийн албаны зөвлөлийн 2019-01-31-ний өдрийн 05 дугаар тогтоолын дагуу  

3.1.3. Иргэний үнэмлэхний /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

3.1.4 Боловсролын үнэмлэх, диплом, нотариатаар гэрчлүүлсэн

3.1.5. Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт/

3.1.6. Оршин суугаа баг хорооны Засаг даргын тодорхойлолт

3.1.7. Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа

3.1.8. Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019-01-31-ний өдрийн 05 дугаар тогтоолын дагуу/  

3.1.9. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /төрсний гэрчилгээ/-ний  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

3.1.10. Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувиар болон нотариатаар гэрчлүүлсэн/

3.1.11. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан “Цээж зураг” /4*6 болон 3*4 хэмжээтэй тус тус 2 хувь/

3.1.12. Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

3.1.13. Цэргийн үүрэгтний үнэмлэх

3.1.14. Өр төлбөртэй эсэх лавлагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс

/Голомт банк 1405103951 дансанд 2000 төгрөг

Хүлээн авагч ШШГЕГ-ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР

Гүйлгээний утга _________________өр төлбөртэй эсэх лавлагаа

3.2. Энэ журмын 3-1-т заасан баримт материалыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд материалыг өөрт нь буцаан олгож, сонгон шалгаруулалтын бүртгэлээс хасна.

Scroll To Top