ХОРИГДОЛ, ХОРИГДОГЧ НАРЫН ЭРГЭЛТ, УУЛЗАЛТ, ЧӨЛӨӨГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООЛОО

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/01 дүгээр зөвлөмж, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр хуралдааны шийдвэрийн дагуу Монгол Улсад шинэ коронавирус илрээгүй боловч урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяа хорих анги салбар нэгжүүдэд “Хорих ангийн дотоод журам”-д заасан хоригдол, хоригдогчийн эргэлт, уулзалт, чөлөөг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар зогсоож байгааг мэдэгдэж байна.

Харилцах утас: 70327345

Scroll To Top