АЛБА ХААГЧИД ЦЭВЭР АЯ ТУХТАЙ ОРЧИНД ХООЛЛОХ ОРЧИН НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ.

Алба хаагчдын цайны газарт 2016 онд их засвар хийж хоол бэлтгэлийн өрөө нь эрүүл ахуйн шаардлагад нийцдэггүй өрөөний орох гарах хаалганы дамжлага буруу байсныг стандартын дагуу өөрчлөн засварлаж эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн 3 дамжлагат угаалтуур шинээр суурилуулж, хоол бэлтгэл, үйлдвэрлэлийн өрөөний хана шалыг битүү плитадаж, шинээр 10 ширээ, 40 сандал авч алба хаагчдын хооллох ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2020 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөгжлийг хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан алба хаагчдын цайны газарт урсгал засвар хийж цайны газрын хана, тааз, гэрэлтүүлэг, сантехникийг бүрэн засварлан алба хаагчид цэвэр, ая тухтай орчинд хооллох эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Scroll To Top