ХАЙРТАЙ ХҮСҮҮСЭЭ ХАМГААЛЪЯ

Тус анги нь нийгмийн хариуцлагын хүрээнд Шинэ коронавирусийн халвар COVID-19 өвчлөл Монгол Улсад илрээгүй ч дэлхий нийтэд буурахгүй нэмэгдэж Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Хархорин сумын хэмжээнд шинэ коронавирусийн халвар /COVID-19/ халварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх шуурхай штаб, байнгын хяналтын цэгүүдэд ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагын алба хаагч, ажилчдад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр халуун хоол, аарц, чацарганаар үйлчилсний зэрэгцээ ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд ажиллаж буй онцгой комиссд 300 ширхэг амны хаалтыг дотооддоо үйлдвэрлэн хүлээлгэн өглөө.

Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд 12/12 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж буй алба хаагч нараа хүндэтгэн дэг журмаа сахиж амны хаалтаа тогтмол хэрэглэж, шаардлагагүй бол гудамж, талбай олон нийтийн газраар явахгүй байхыг нийт ард иргэд та бүхэндээ уриалж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамт олон мөн байнгын хяналтын цэгүүдэд хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэлээ.  

Scroll To Top