“Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт, цаашид анхаарах зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журмын хэрэгжилтийг хангах, хяналтыг сайжруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн газартай хамтран зохион байгуулж буй “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт” 2 сарын аяны хүрээнд Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллах аяны төлөвлөгөөг боловсруулан, удирдамж гарган ялд хяналт тавин ажиллаж байна.
Аяны хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газар, Сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт, цаашид анхаарах зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял шийтгэгдсэн ялтнуудад санамж бичгийг танилцуулан баталгаажуулж цаашид энэ төрлийн ялыг эдлүүлэх ажиллагаанд баримтлах “Зөвлөмж”-ийг боловсруулан мөрдөж ажиллахаар шийдвэрлэлээ.
IMG_3624IMG_3625IMG_3638IMG_8577

Scroll To Top