“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй алба хаагчдад шагнал гардууллаа.

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.03.19/ боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр сэтгэл зүйч, ахмад Пунцагсүрэнгийн Болдбаатар, “Хүндэт жуух бичиг”-ээр хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Чулуунбатын Жаргалсайхан нарыг шагнаж урамшууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар ээлжийн дарга, ахлах ахлагч Сугаржавын Энх-Амгаланг офицерийн бүрэлдэхүүнд оруулж “Дэслэгч” цолоор, хамгаалалтын ажилтан, ахлагч Батсайханы Миеэгомбыг цэргийн ээлжит “Ахлах ахлагч” цолоор, хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Саандарын Жумдаандуламд цэргийн ээлжит “Ахлагч” цолыг тус тус олгож, “Хүндэт ажилтан” тэмдгээр сэтгэл зүйч, ахмад Пунцагсүрэнгийн Болдбаатар, “Албаны төлөө-I” зэргийн тэмдгээр ээлжийн дарга, ахлах дэслэгч Хаянхярваагийн Түмэнцогт, “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Даваасүрэнгийн Нарандорж, Чимэддоржийн Ганбаатар, ахлагч Гантөмөрийн Гантулга, архив, бичиг хэргийн эрхлэгч, ахлах ахлагч Дамдиндоржийн Мөнгөнцэцэг, “Албаны төлөө-III” зэргийн тэмдгээр хуяглан хүргэлтийн ажилтан, дэслэгч Равжирын Батпүрэв, хамгаалалтын ажилтан, ахлагч Дагвын Мөнхжин, “Баярын бичиг”-ээр” холбоочин, ахлагч Батсуурийн Ариунбилэг, Шижирбаатарын Ариунжаргал, хамгаалалтын ажилтан, ахлагч Амарсанаагийн Төрсайхан, Цэнд-Аюушийн Пүрэв нарыг тус тус шагнаж, урамшуулав.

Шагнагдсан алба хаагчиддаа ажлын амжилт хүсье.

Монгол цэргийн яруу алдар мандан бадраг!

IMG_7576 IMG_7578 IMG_7579 IMG_7590 IMG_7600 IMG_7601

Scroll To Top