АХМАД НАСТНУУДЫН ХӨДӨЛМӨР АЛДАРЫГ ТЭМДЭГЛЭВ.

Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын 4.1.45, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар албан даалгаварын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь тус байгууллагын ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, гэр бүлээрээ ажиллаж байсан 80-аас дээш настай бэлтгэл хурандаа Д.Нэргүй, бэлтгэл дэд хурандаа Я.Донров, бэлтгэл хошууч Г.Хуяг нарын ахмад настнуудын хөдөлмөр алдарыг тэмдэглэх арга хэмжээг 2018 оны 08 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Хөдөлмөр алдарыг тэмдэглэн өнгөрүүлэх, ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд нийт 73 ахмад настан хамрагдаж байгууллагын туганд хүндэтгэл үзүүлэн, ахмад, дунд, залуу үеийн уулзалт ярилцлага хийж дурсгалын зураг авахуулж гардуулан өглөө.

IMG48801IMG48981
IMG50291IMG50421
IMG50521IMG50571

Scroll To Top