Тус хорих ангид ял эдэлж байгаа нийт хоригдлуудад “Сэтгэлээс урсах аялгуу” урлагын тоглолтыг бэлтгэн толилууллаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгэм, сэтгэл зүйн баг нь хоригдлуудын сэтгэл зүйг эерэг зүйлд чиглүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, урлагийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, тэдний хүсэл, сонирхолд нь үндэслэн эерэг зан үйлд төлөвшүүлэх зорилгоор “Сэтгэлээс урсах аялгуу” урлагийн тоглолтыг 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан нь хоригдлуудын талархлыг хүлээсэн, үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Тоглолтыг зохиолын дуу, хамтлаг дуу, рок поп, уран уншлага, ардын урлагийн гэсэн төрлүүдээр, нэр бүхий 21 хоригдлыг хамруулан бэлтгэж зохион байгууллаа.

Scroll To Top