ХОРИГДЛУУДЫГ МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ДАДЛАГА АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА



Тус ангид ял эдэлж буй хүмүүжигчдийг мэргэжлийн боловсрол олгох сургалтанд хамруулж, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, суллагдан гараад нийгэмд бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн үнэмлэх олгуулах ажлыг ШШГЕГ-ын харъяа Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв болон Өвөрхангай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран амжилттай зохион байгуулан ажиллаж байна. Тухайбал:

ШШГЕГ-ын харъяа Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвтэй хамтран зохион байгуулж буй барилгын өрөг угсрагч, гагнуурчин мэргэжил олгох онолын сургалт 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд амжилттай зохион байгуулагдсан бөгөөд одоо дадлагын сургалт явагдаж байна. Сургалтанд нийт 36 хүмүүжигч хамрагдаж байна.

Мөн Өвөрхангай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран 2018 оны 10 дугаар сараас эхлэн барилгын сантехникч, модон эдлэлийн мужаан, тогооч мэргэжил олгох сургалтанд /тогооч-25, сантехникч-25, мужаан-25/ нийт 75 хүмүүжигчийг хамруулж байгаа бөгөөд 2019 оны 03 дугаар сард мужааны болон тогоочийн ангийн дадлага хийгдэж байна.


Scroll To Top