Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт зөвлөгөөнийг 2019 оны 01 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд 81 удирдах албан тушаалтан хамрагдаж 2018 оны ажлын үзүүлэлтээр тус анги “ТЭРГҮҮН БАЙР”-т шалгарлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга бригадын генерал Ц.Амгаланбаяр болон ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд шагналыг гардуулан өгч нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.