Хоригдогчтой уулзах

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН 19 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ХОРИГДСОН ЭТГЭЭД ӨМГӨӨЛӨЛГЧ БОЛОН ТӨРӨЛ САДАН, БУСАД ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАХ

19.2.Хоригдсон этгээдийг хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрлөөр төрөл садан болон бусад хүмүүстэй уулзуулж болно.

19.4.Хоригдсон этгээд төрөл садан болон бусад хүмүүстэй уулзахад хорих байрны харуул хамгаалалтын ажилтан байлцана. Хориглосон хүнсний болон бусад зүйл, эсхүл гэмт хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах буюу гэмт хэрэг үйлдэхэд хүргэх мэдээлэл дамжуулахыг оролдсон тохиолдолд уулзалтыг нэн даруй таслан зогсооно.

/Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Back to top button