Байгууллагын товч түүх

   “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих  анги” БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 347 дугаар тогтоолоор Хархорин суманд байсан Ардын армийн 023 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн 1974 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгууллагдсан.

   Анхны ангийн даргаар ахмад Л.Цэдэн-Иш /хошууч болсон/, Улс төрийн орлогчоор ахмад Б.Гонгор, /дэд хурандаа болсон/ ерөнхий инженер, дэслэгч Бархүү, ерөнхий нягтлан бодогч, дэд хурандаа Дагвадорж нарын цэргийн 4 алба хаагч, 20 гаруй энгийн алба хаагчид 10 ялтантайгаар “Барилга угсралтын ажил явуулах” чиглэлээр анх үүсэн байгууллагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

  Одоогоор иргэний, захиргааны болон зөрчлийн, эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийн зэрэгцээ, ойн мэргэжлийн байгууллагын эрхийн үйл ажиллагааны хүрээнд ойжуулалт, мод үржүүлэг, нөхөн сэргээлт, ойн цэвэрлэгээний чиглэлээр мод бэлтгэх, газар тариалан, блок үйлдвэрлэл, төмс, хүнсний ногоо тариалалт, модон эдлэл, гар урлалын чиглэлээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

   1977 онд Октябрын хувьсгалын 60 жилийн ойн бүх ард түмний социалист уралдаанд хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж диплом, мөнгөн шагналаар шагнагдаж 1979, 1982, 1984 онуудад НАХЯ-ны онц тэргүүний анги, 2014 онд “Гэмт хэрэг зөрчилгүй бүтээн байгуулагч хамт олон”-оор, 2015 онд үр дүнгийн гэрээ, байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг дүгнэх үзүүлэлтээр “Хоёрдугаар байр” –нд, 2016 онд Өвөрхангай аймгийн тэргүүний байгууллагаар шалгарч “Өргөмжлөл” мөнгөн шагналаар, 2016, 2017, 2018 онуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэн төв орон нутгийн анги байгууллагуудыг тэргүүлж  “Нэгдүгээр байр”-т шалгарч “Өргөмжлөл”  мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдаж байсан.

   Тус анги нь барилгын чиглэлээр зохион байгууллагдсан анхны жилээсээ эхлэн зэргэлдээ сум орон нутгийг барилгажуулахад идэвхтэй тусалсны үр дүнд Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн сумдад цэцэрлэг, сургууль, ясль, хүн эмнэлэг, цагдаагийн кубон, дотуур байр, хаус барилга, амралтын газар, хоригдлын нийтийн байр зэрэг нийгэм ахуйн зориулалттай 80 гаруй барилга байгууламжийг барьжээ.

    Мөн 1000 гаруй км зам, 300 гаруй км цахилгааны шугам, 250 гаруй шилэн кабель, 2000 гаруй вагон цемент ачих, 20000 гаруй тонн төмс хураах, 1000 метр куб мод бэлтгэх гэх мэт Улсын чанартай бүтээн байгуулалтын ажилд гэрээгээр гүйцэтгэн ажилласан.   

   1979 оны 07 дугаар сард Засгийн газрын шийдвэрээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь мод бэлтгэлийн колонийг татан буулгаж Хархорины колонитой нийлүүлснээр эрхлэх үйлдвэрлэлд өөрчлөлт гарч мод үржүүлэх, бэлтгэх, зүсмэл үйлдвэрлэх, гэр ахуйн өргөн хэрэглээний модон эдлэл, гэрийн мод хийхийн зэрэгцээ чулуу бэлтгэх, барилга угсралт, төмс хүнсний ногооны тариалалт, мал аж ахуй, туслах аж ахуйн ажлыг эрхэлж ирсэн.

   2016, 2017, 2018, 2019 онуудад Хархорин сумын Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж төвийн цэвэр бохир, дулааны шугамд https://xjobs.org/ холбогдсон газрын асуудлыг шийдвэрлүүлэн 17 алба хаагчид амины орон сууцыг барьж ашиглалтанд оруулан хүлээлгэн өгсөн.

  2016 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас алба хаагч, ахмад настны “Орхон” амралтын газрыг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг авч бүтээн байгуулалтын ажлыг жил бүрээр нэмэгдүүлэн ажиллаж байна.

Back to top button