Байгууллагын түүхэн замнал

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ХЭЛТЭС-423 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ

Бүгд найрамдах Монгол ард Улсын сайд нарын зөвлөлийн 1973 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 347 дугаар тогтоолоор Ардын армийн 023 дугаар ангийн материаллаг бааз суурийг түшиглэн 1974 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгууллагдсан бөгөөд анхны ангийн даргаар Л.Цэдэн-Иш цэргийн 4 алба хаагч, 20 гаруй энгийн алба хаагчид 10 ялтантайгаар “Барилга угсралтын ажил явуулах” чиглэлээр анх үүсэн байгууллагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

1979 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Мод бэлтгэл”-ийн колонийг татан буулгаж Хархорин дахь Засан хүмүүжүүлэх колонитой нэтгэснээр эрхлэх үйлдвэрлэл түүнийг явуулах зохион байгуулалтанд нь өөрчлөлт гарч Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони /ЗХХК/ Хархорин сумын нутаг шилжин байрласнаар 2 колони нэгдэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Тус албыг удирдаж байсан үе үеийн удирдлагууд

  • 1974-1977 онд хошууч Л.Цэдэн-Иш
  • 1977-1979 онд хурандаа Б.Гонгор
  • 1979-1989 онд хурандаа Д.Нэргүй
  • 1989-1991 онд дэд хурандаа Ж.Нямдаваа
  • 1991-1993 онд дэд хурандаа Н.Баатар
  • 1993-2000 онд хурандаа Б.Цогтбаяр
  • 2000-2005 оэд дэд хурандаа О.Болд
  • 2005-2011 онд хурандаа Г.Давхарбаяр
  • 2011-2014 онд хурандаа Л.Энхболд
  • 2014-2018 онд хурандаа Б.Түвшинтөгс
  • 2018 оны 07 сараас дэд хурандаа Б.Батжаргал ангийн даргаар ажиллаж байна.

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР                                            ГҮЙЦЭТГЭХ ХЭЛТЭС-423 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Scroll To Top