F Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги ХҮМҮҮЖИГЧ Б-ИЙН ГЭР БҮЛЭЭС ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ » DataLife

ХҮМҮҮЖИГЧ Б-ИЙН ГЭР БҮЛЭЭС ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжиж буй Б-ийн гэр бүлээс Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд талархал ирүүлжээ. 

Уг талархалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид тэр дундаа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, их эмч, алба хаагчид төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, холбогдох зөвлөгөө, мэдээ, мэдээллээр хангаснаас гадна хүмүүжигчдийн эрүүл мэнд, сэтгэл зүйд анхаарч, хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж буйд баярласнаа  илэрхийлсэн байна.  👐👐👐

Add comment

reload, if the code cannot be seen