"ХҮМҮҮН БИЧИГТЭН" УРАЛДААНД АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахлах нягтлан бодогч, ахмад С.Нэргүй, шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Нандиндарь, сэтгэл зүйч, дэслэгч Б.Бадамгарав нар Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газраас "Үндэсний бичиг соёлын өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулсан "Хүмүүн бичигтэн" шилдэг төрийн алба хаагч шалгаруулах уралдаанд амжилттай оролцлоо.
Энэхүү уралдаан нь "Үндэсний бичгээр хичээнгүй цэвэр сайхан бичих", "Үндэсний бичгээр хурдан зөв унших", "Үндэсний бичгээр алдаагүй зөв бичих", "Үндэсний бичгээр цахимд бичих чадвар" гэсэн 4 үе шаттайгаар зохион байгуулагдаж сэтгэл зүйч, дэслэгч Б.Бадамгарав нэгдүгээр байр эзэллээ.
Тус тэмцээнд 50 гаруй төрийн алба хаагч оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.