F Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги АЖИЛД ОРОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ » DataLife

АЖИЛД ОРОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. “Харуул хамгаалалтын  ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг урьж байна.
     
    Бүрдүүлэх материал:
    1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
    2. Хувь хүний намтар /Хувь хүний намтар бичих санамжийн дагуу өөрийн болон эцэг /эх/, өвөг эцэг /эмэг эх/-ийн намтар/
    3. Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа
    4. Иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа /e-mongolia/
    5. Боловсролын үнэмлэх, дипломын хуулбар, лавлагаа /e-mongolia/
    6. Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн үзлэгт хамрагдсан байх/
    7. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
    8. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/
    9. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
    10. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа /e-mongolia/
    11. Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/
    12. Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
    13. Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх
    14. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /e-mongolia/
    15. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /e-mongolia/
    16. Гэрлэлтийн баталгааны хуулбар, лавлагаа /e-mongolia/
    17. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэц шалгуулсан хуудас
    18. Сурагчийн хувийн хэргийн тодорхойлолт

    Хаяг: Өвөрхангай аймаг Хархорин сум 

       Эрдэнэтолгой 3 дугаар баг өөрийн байр 

       Холбогдох утас 89021887, 88320423