F
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нийт алба хаагчид болон ахмад ажилтнуудын дунд “Буудлагын тэмцээн” зохион байгууллаа.
Тус тэмцээнд ПМ гар буу, СВД мэргэн буу, АКМ автомат буунуудын төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдөж, ПМ гар бууны төрөлд харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хурандаа Ж.Батмөнх алтан медаль, хуяглан хүргэлтийн ажилтан, дэслэгч Ш.Дамдинсүрэн мөнгөн медаль, жолооч, ахлагч С.Гарьд хүрэл медаль, СВД мэргэн бууны төрөлд хуяглан хүргэлтийн ажилтан, дэслэгч Ш.Дамдинсүрэн алтан медаль, бэлтгэл хошууч Б.Ганбаатар мөнгөн медаль, тогооч, дэд ахлагч Б.Чимэддорж хүрэл медаль, АКМ бууны төрөлд бэлтгэл дэслэгч Б.Тогтохсүрэн алтан медаль, холбоочин, дэд ахлагч Б.Түвшинжаргал мөнгөн медаль, сэтгэл зүйч Б.Бадамгарав хүрэл медаль тус тус хүртлээ.