F
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Хархорин суманд үйл ажиллагаа явуулж буй Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан “Шилдэг ахлагч” шалгаруулах тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагчид амжилттай оролцож, тэргүүн байрт холбоочин, дэд ахлагч Д.Бат-Эрдэнэ, хоёрдугаар байрт тогооч, дэд ахлагч Б.Чимэддорж, гуравдугаар байрт хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Пүрэв нар тус тус шалгарлаа.
Тус тэмцээнд 16 ахлагч, 8 цэгт даалгавар гүйцэтгэж өрсөлдсөн юм.