F Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ ХАМТ ОЛНООР ШАЛГАРЛАА » DataLife

ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ ХАМТ ОЛНООР ШАЛГАРЛАА

Энэ хүрээнд Хархорин сумын засаг даргын тамгын газраас шилдэг тохижилт, ногоон байгууламж шалгаруулах болзолт уралдааныг аж ахуй, нэгж, айл өрхүүдийн дунд зарласан бөгөөд тус уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги амжилттай оролцож, “Тэргүүн” байрт шалгарлаа.

Тус анги нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “100 сая мод тарих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд тодорхой ажлуудыг төлөвлөн, зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Тухайлбал энэ онд Орхон голын дагуу бургас, улиас, хайлаас, чацаргана, нохойн хошуу, гүйлс нийлсэн 1347 ширхэг мод, 101000 ширхэг бургас, улиасны харандаан суулгац, ангийн байрлалд 1024 ширхэг улиас, бургас, хайлаасны суулгацаар ойжуулалтыг хийсэн бөгөөд ургалт 90 хувьтай байна. 

Add comment

reload, if the code cannot be seen