F Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “БИДНИЙ БАХАРХАЛ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД "ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ БИДНИЙ БАХАРХАЛ" СЭДВЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА » DataLife

“БИДНИЙ БАХАРХАЛ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД "ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ БИДНИЙ БАХАРХАЛ" СЭДВЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан эх оронч үзэл төлөвшүүлэх зорилго бүхий “Бидний бахархал” төслийн хүрээнд Монгол хурандаа нийгэмлэгийн тэргүүн, хурандаа Ч.Баатар, Монгол хурандаа нийгэмлэгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Салбар зөвлөлийн дарга, хурандаа Б.Баатаржав тэргүүтэй Монгол хурандаа нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн алба хаагчидтай "Эх оронч үзэл бидний бахархал"сэдвээр уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Энэ үеэр Эх оронч үйл ажиллагааг сэргээн хөгжүүлэх, өвөг дээдсийн уламжлалаар үзэл санаагаа бататган хуулийг дээдлэн сонор сэрэмжтэй ажиллах, төрийн цэргийн байгууллагын алба хаагчид шинийг сэтгэж, үлгэрлэн манлайлах талаар зөвлөмж өглөө.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ардын жүжигчин Ө.Баярмагнай, Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Туул нар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Add comment

reload, if the code cannot be seen