F
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги алба хаагчдыг “Прокурорын байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилтууд” сэдэвт сургалтад хамрууллаа.
Хархорин сум дахь Сум дундын прокурорын газартай хамтран зохион байгуулсан тус сургалтаар ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Батсүх “Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт”, “Эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийн талаар мэдээлэл өглөө.