Тус ангийн түүхт 50 жилийн ойн арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа анги байгууллага, салбар нэгжүүдийн удирдлагууд, ахмад ажилтнууд оролцлоо.
Мөн үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Засаг даргын шагналаар шагнаж, урамшууллаа.