F
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2024 оныг ахлагчийн жил болгон зарласантай холбогдуулан орон нутгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэй алба хаагчдын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, сэтгэл зүйг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын ивээл дор Өвөрхангай аймгийн мөрдөстэй бүсгүйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Онцгой байдлын газраас зохион байгуулсан.
Тус уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахлагч бүрэлдэхүүний “Мөрдөстэй эмэгтэйчүүд”-ийн төлөөллийг оролцууллаа.