F Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги АХЛАГЧИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА » DataLife

АХЛАГЧИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2024 онд “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих зорилт” дэвшүүлсэнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги ахлагчийн зөвлөгөөнийг /2024.01.23/ зохион байгуулж, “Ахлагчийн зөвлөл”-ийг шинэчлэн байгууллаа.

Зөвлөгөөнөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах ахлагч нарын чуулга уулзалтыг угтан 2024 онд ахлагч бүрэлдэхүүний манлайллыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр ахлагчийн зөвлөлөөс хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал авч, нэгтгэн төлөвлөгөөг эцэслэн батлуулахаар шийдвэрлэлээ.

Энэ үеэр тус ангийн дарга, хурандаа Б.Түвшинтөгс ахлагч нарын зүгээс шинээр санаачлан хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Add comment

reload, if the code cannot be seen