F
Өвөрхангай аймгийн Хангайн сумдын дунд зохион байгуулагдсан “Сумын цолтой болон залуу бөхчүүд”-ийн багийн барилдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ерөнхий жижүүр, ахлах дэслэгч М.Санжаа, хамгаалалтын ажилтан, ахлагч Ю.Отгон, дэд ахлагч Ц.Доржсүрэн нар оролцож, багаараа тэргүүн байр эзэллээ.
Тус тэмцээнд 5 сумын 35 бөх барилдсан юм.