F
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтнуудын дунд биеийн тамир, спортыг дэлгэрүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар, оюун санааг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжийн ахмад настнуудын дунд спортын 4 төрөлт тэмцээнийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжийн 30 байгууллагын 310 ахмад тамирчин оролцож, софт волейбол, шатар, ширээний теннис, дартс гэсэн 4 төрлөөр хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний аваргууд тодорсны дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд ахмад настнууд тойрон аялал хийх бөгөөд дээрх үйл ажиллагаануудыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамт олон зохион байгуулж байгаа юм.