F
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь төрийн байгууллагын алба хаагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хархорин сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” аянд нэгдлээ.
Аяны хүрээнд нийт алба хаагчдыг архи, согтууруулах ундааны хэрэглээг тодорхойлох аудит асуумж болон ажлаас халшрах шинжийг тодорхойлох сорилд хамруулж, түргэн цугларалтаар албаны бэлэн байдлыг шалгаж, жагсаалын үзлэг, аранзтай алхалтыг зохион байгууллаа.
Мөн аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг гаргаж, дараагийн аяныг өрнүүлэх байгууллага болох Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө.