F
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас зохион байгуулж байгаа “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяны хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги хамт олны дунд эерэг уур амьсгалыг бэхжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ном унших дадал хэвшүүлэх зорилгоор “Кофетой өглөөний уулзалт”-ыг Хархорин сумын төв номын сантай хамтран зохион байгууллаа.
Тус уулзалтаар алба хаагчдын дунд “Гуулин ээмэг” номын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.