“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр” жил бүрийн 08 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн ням гарагт тохиодог. Энэхүү өдрийг тохиолдуулан нийт алба хаагчдын дунд Үндэсний өв соёл, ёс заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монгол хүн молор-эрдэнэ морио хайрлан хамгаалах, эртнээс уламжлан ирсэн уг тэмцээнийг өргөжүүлэн хөгжүүлэх, алба хаагчдынхаа авхаалж самбааг хөгжүүлэн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс адуучин тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээн 4 баг оролцож адуу уураглах, бугуйлдах, эмнэг сургах, бөх барилдах, айраг уух, морь уралдах, адууны тамга нэрлэх, зурах гэсэн төрлүүдээр явагдаж ахлах дэслэгч Б.Эрхэмбаяр ахлагчтай Хийморь баг тэргүүлж, хошууч Г.Эрхэмбаяр ахлагчтай Морьтон баг удааллаа.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт алба хаагчиддаа ажлын амжилт хүсье.
Цаашид “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ахмад настнуудаа хүлээн авч алдар тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.