F
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас олон нийтэд байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны талаар иргэдэд нээлттэй мэдээлэл өглөө.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлэх, ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч С.Цолмонбаяр, ахлагч О.Тамир нарын санаачилгаар хүмүүжигчдийн хийсэн “Модон болон эсгий, гар урлалын бүтээл”-ээр үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Энэ үеэр тус байгууллагад ажиллах сонирхолтой иргэдэд байгууллагын онцлогийг тайлбарлан яриа таниулга хийж, Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцах сонирхолтой төгсөх ангийн сурагчдад холбогдох мэдээллийг өгөв.