F
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги баярын хурал зохион байгуулж, зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол, шагнал гардууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хурандаа Ж.Батмөнх, “Хүндэт жуух бичиг”-ээр хамгаалалтын ажилтан, ахлагч Ю.Отгон, сувилагч, ахлагч А.Нямгэрэл, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Г.Бэхбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар “Албаны төлөө-I” тэмдгээр хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ч.Ганбаатар, “Баярын бичиг”-ээр холбоочин, дэд ахлагч Б.Түвшинжаргал нарыг тус тус шагналаа.
Мөн “Хошууч” цолоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, ахмад Э.Пүрэвсүрэн, “Ахмад” цолоор тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч У.Лхагважав, ерөнхий жижүүр, ахлах дэслэгч Г.Гантулга, офицерын бүрэлдэхүүнд оруулж, “Дэслэгч” цолоор ээлжийн дарга, ахлах ахлагч М.Дорж, сэтгэл зүйч Б.Бадамгарав, ангийн даргын тушаалаар “Ахлах ахлагч” цолыг хамгаалалтын ажилтан, ахлагч М.Батмэнд нарт тус тус олголоо.