F
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Хархорин суманд үйл ажиллагаа явуулж буй цэргийн хүрээ болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Волейбол”, “Дартс”, “Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг тамирчид амжилттай оролцож, багийн нийлбэр дүнгээр “Тэргүүн байр” эзэллээ.
Тэмцээний “Волейбол”-ын эмэгтэй төрөлд нэгдүгээр байр, “Дартс”-ын төрөлд нэгдүгээр байрт ахлах нягтлан бодогч, ахмад С.Нэргүй, “Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн төрөлд нэгдүгээр байрт хуяглан хүргэлтийн ажилтан, дэслэгч Ш.Дамдинсүрэн тасгийн захирагчтай хамт олон тус тус шалгарлаа.
Тус тэмцээнд 3 байгууллагын 100 гаруй тамирчид өрсөлдсөн юм.