F
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахлагч бүрэлдэхүүн нийгмийн хариуцлагын хүрээнд Хархорин суманд оршин сууж буй нэг өрхөд өргөө цагаан гэр гардуулан өглөө.
Уг үйл ажиллагаанд тус ангийн ахлагчийн зөвлөлийн дарга, ахлагч Б.Бямбабаяр болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцож, өргөө цагаан гэртээ инээд хөөр баяр баяслаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, баяр хүргэлээ.