F
Зууны манлай тамирчин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдовын нэрэмжит Хархорин сумын аварга шалгаруулах MAS-WRESTLING буюу модон барилдааны анхдугаар тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагчид амжилттай оролцлоо.
Насанд хүрэгчдийн ангилалд 105кг-ын жинд тэргүүн байрт хамгаалалтын ажилтан, ахлагч Ю.Отгон нар, 80кг-ын жинд тэргүүн байрт хамгаалалтын ажилтан, дэд ахлагч П.Даланбат, гуравдугаар байрт тогооч, дэд ахлагч Б.Чимэддорж, 60 кг-ын жинд хоёрдугаар байрт хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Ц.Ариунболд тус тус шалгарлаа.
Тэмцээнд нийт 18 жинд 60 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.