F
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахлагч бүрэлдэхүүн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл аюулгүй, орчныг бүрдүүлэх зорилгоор “Эрдэнэ зуу хийд”-ийн хашааны гадна болон дотор талд ургасан зэрлэг ургамлыг хадаж, цэвэр орчин бүрдүүллээ.
Эрдэнэ зуу музейн захиргаанаас ахлагч бүрэлдэхүүнд талархал илэрхийлэв.