F
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамт олон тус ангийн ахмад ажилтан Г.Алтангэрэлд иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр гардууллаа.
Ахмад ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд олгож буй тус гэрийг ангийн дарга, хурандаа Б.Түвшинтөгс гардуулж, өргөө гэртээ өөдлөн дэвжиж, тулганы гал нь мөнхөд бадарч, түвшин жаргалтай амьдрахыг ерөөлөө.