F
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги харуул хамгаалалтын алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үүрэг чиглэл өгөх зорилгоор харуулчдын зөвлөгөөнийг өнөөдөр /2024.07.22/ зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр ахлагч бүрэлдэхүүний манлайллыг нэмэгдүүлэх, албандаа хандах хандлага сэдвээр бэлтгэл ахлах ахлагч Ч.Мөнх-Очиртой уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр тус ангийн дарга, хурандаа Б.Түвшинтөгс нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулж, харуул хамгаалалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, алба хаагчдын гаргасан зөрчил дутагдлыг хэлэлцэн цаашдын үйл ажиллагааг сайжруулах талаар үүрэг чиглэл өглөө.