F
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Байгууллагын соёлыг төлөвшүүлэх, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги алба хаагчдын гэр бүлийн хөгжлийг дэмжих, дэмжлэг үзүүлэх зорилгоор хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Г.Бэхбат, архив, бичиг хэргийн ажилтан, ахлах ахлагч Б.Одгэрэл нарын хурмын ёслолын үйл ажиллагааг Орхон сургалтын төвд зохион байгууллаа.
Энэхүү ёслолын ажиллагаанд хосуудын гэр бүл, эцэг эх, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон тус ангийн алба хаагчдын төлөөлөл оролцож, хүндэтгэл үзүүллээ.
Гал голомтоо бадрааж байгаа ахлагч нартаа амьдралд нь аз жаргал, эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.