F Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги АЛБА ХААГЧИД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ » DataLife

АЛБА ХААГЧИД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар “Байгууллагын соёлыг төлөвшүүлэх, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх, шинэ залуу боловсон хүчнийг дэмжих зорилгоор хамгаалалтын ажилтан, дэд ахлагч С.Саранбаатарт бүрэн сийлбэртэй, өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.

Өргөө цагаан гэрийг ангийн дарга, хурандаа Б.Түвшинтөгс гардуулж, цаашдын ажил, амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүслээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen